УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын зээл өгсөн, авсан асуудлыг АТГ-т шалгаж байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын зээл өгсөн, авсан асуудлыг АТГ-т шалгаж байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа  Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг. Тэгвэл  Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгосон зээл хууль, дүрэм зөрчигдөж олгогдсон байх магадлалтай гэж үзээд АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-аас уг хэргийг шалгаж буйг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхсүх ярьжээ. 

Эдүгээ тус гурван хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төслийг өргөн барьсан ч шүүмжлэлд өртөн буцаан татсан юм. Учир нь "Хөгжлийн банк"-аас авсан зээлийн хүүгээ чөлөөлөхөөр хуулийн төсөл өргөн барьсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.