Жүжигчин Ж.Алтаншагайн эхнэр С.Насанжаргалыг "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газрын даргаар томилжээ

Жүжигчин Ж.Алтаншагайн эхнэр С.Насанжаргалыг "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газрын даргаар томилжээ

"Эрдэнэт" үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар жүжигчин Ж.Алтаншагайн эхнэр "ТV6" телевизийн захирал С.Насанжаргалыг томилсон гэх мэдээлэл байна.

Учир нь тус газрын даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Сэмжидмаа нь Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон тул хуулийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн төлөөлөгчийн газрын даргын ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг хүлээн авсан С.Насанжаргал нь сэтгүүлч мэргэжилтэй, "Эрдэнэт" үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгчийн зэрэгцээ "ТV6" телевизийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан юм.