Хөгжлийн банкны зээлийн босго 20 тэрбум төгрөгт хүрч, жирийн иргэдэд хүртээмжгүй боллоо

Хөгжлийн банкны зээлийн босго 20 тэрбум төгрөгт хүрч, жирийн иргэдэд хүртээмжгүй боллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өнгөрсөн сард мэдээлэл хийж, Хөгжлийн банкны зээлийн босгыг өсгөж 20 тэрбумд хүргэж буйгаа мэдэгдсэн.

2010 онд Монгол Улсын Засгийн газраас  томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байлгах зорилгоор Хөгжлийн банкийг үүсгэн байгуулж байсан.

Энэ утгаараа өнгөрсөн есөн жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг санхүүжүүлсэн байдаг.

Чингис, Самурай бонд бусад гадны  зээл бүгд тус банкаар дамжин бусдад зээл хэлбэрээр олгогддог.

Гэтэл Хөгжлийн банкны урт хугацаатай, хүү багатай , хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ихэвчлэн Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд, төрийн томоохон албан тушаалтан, эрх мэдэлтэн, томоохон компанийн эзэд л иргэдийн өмнүүр орж авдаг нь нууц биш.

Тухайлбал,

-Ц.Гарамжавын "Монполимент" компани 122 тэрбум
-Н.Номтойбаярын "Мак цемент " компани 110 тэрбум
-С.Бямбацогтын "Нью прогресс" групп 10,3 тэрбум
-Сү.Батболдын "Чингис" зочид буудал 9,4 тэрбум-
-Ж.Энхбаярын "Дархан нэхий" компани 14 тэрбум
-Л.Элдэв-Очир,Л.Энх-Амгалан нарын "Эм Си Эс" 385 тэрбум
-УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын "Монроуд" компани 45,5 зээл авсан.

Энэ бол хамгийн түгээмэл мэдээлэл. 

Хамгийн ноцтой нь улс төрчид Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлдөггүй гэх мэтчилэн асуудал үүсгэж буй учир Р.Амартүвшин захирал “Хөгжлийн банкны зээлийг эргүүлэн төлүүлдэг болгоно. Уг зээлийг авчихаад төлөхгүй байж болдог гэх ойлголтыг арилгана” гэж мэдэгдсэн билээ.

Гэтэл уг банкны зээлийн босго нэмэгдэж 20 тэрбум төгрөг болсноор жирийн иргэн, хэр баргийн аавын хүү зээл авч үйлдвэрлэл эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, технологи нэвтрүүлэх боломжгүй болж байна.

Эсрэгээрээ эрх мэдэлтнүүд зээл авах нь нэмэгдэх магадлалтай юм. Хөгжлийн банкнаас энэ талаар тайлбар хийхдээ “20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан зээлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Өмнө нь ч дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн” гэжээ.

Гэтэл арилжааны банк нь өндөр дүнтэй зээлийг бага хүүтэй, урт хугацаатай  олгодоггүй билээ.