У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын НУУЦ ХУРАЛ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын НУУЦ ХУРАЛ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын "нууц" уулзалт өчигдөр /2021.03.08/ 15.00 цагт Тусгаар тогтнолын эхэлж шөнө 22.00 цагт дууссан бол, өнөөдөр өглөөнөөс эхлэн одоог хүртэл намын байрандаа хуралдаж буйг эх сурвалж мэдээллээ.

Тэдний уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар тун удахгүй очиж магадгүй аж. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар маш нууц, учир битүүлэг уулзалтыг хоёр өдрийн турш хийж буй нь МАН-ын гишүүдийн анхаарлыг татаад байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хаврын улс төрийн акц, төлөвлөгөөгөө тус уулзалтаар төлөвлөж буй бололтой. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт УИХ-ын гишүүдээ хүлээн авч уулзан санал, хүсэлтийг нь сонсохоор төлөвлөж байгаа аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гишүүдийнхээ байр, суурийг нэгтгэх юм байна.