Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх ёслол өнөөдөр болно

Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх ёслол өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр  зарлигаар Алтай Таванбогд уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар болсон.

Анхны төрийн ёслолыг 2014 оны долдугаар сарын 03-нд зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 15 дугаар захирамжаар хайрханы тэнгэрийг тайх ээлжит төрийн ёслолыг энэ сарын 03-нд зохион байгуулахаар шийдвэрлэж, төрийн элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулан байгуулсан байна.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр төрийн ёслолын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа бөгөөд хайрханыг тайх ёслолд  төр засгийн төлөөлөгчид, орон нутгийн иргэдээс гадна гадаад, дотоодын жуулчид оролцох аж.