‪Г.Батхүү агсны хэргийг хаах саналтайгаар ЭНЭ ДОЛОО хоногт прокурорт шилжүүлэхээр болжээ ‬

‪Г.Батхүү агсны хэргийг хаах саналтайгаар ЭНЭ ДОЛОО хоногт прокурорт шилжүүлэхээр болжээ ‬

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү  харамсалтайгаар Төрийн ордонд амиа алдсан хэргийг бусдын гарт хорлогдсон байж болзошгүй хэмээн мэдээлж байв.

-ХЭРГИЙН ТУХАЙ НИЙТЛЭЛ, МЭДЭЭ БИЧСЭН БҮХ СЭТГҮҮЛЧЭЭС МЭДҮҮЛЭГ АВСАН-

Харин уг хэргийг Улсын мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан мөрдөн өнгөрсөн гурван сарын хугацаанд шалгаж дууссан тухай эх сурвалж мэдээлж байна.

Ингэхдээ цахим сүлжээгээр тарсан бүхий л хов жив, мэдээллийн сайтуудаар гарсан таамаг мэдээлэл, ам дамжсан цуу яриа зэргийг нэг бүрчлэн шалгаж улмаар бусдад алагдсан гэх баримт олдоогүй аж.

Мөн мөрдөн шалгах бүхий ажиллагааг нууцын зэрэглэлтэй, ЦЕГ-ын удирдлагуудын хяналтан дор явуулж байх хугацаанд тус хэргийн тухай нийтлэл, мэдээлэл бичсэн 100 орчим сэтгүүлчээс мэдүүлэг, тайлбар авчээ. Мөн хоёр ч удаа шүүх эмнэлгийн хариу гарсан бөгөөд талийгаачийн биед ямар ч гадны нөлөө илрээгүй аж. Иймээс Г.Батхүү агсны хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын шатанд энэ долоо хоногт шилжүүлэхээр болжээ.

Болсон хэргийг эргэн сануулбал, УИХ, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан. Тухайн өдөр болсон “Торгоны зам” олон улсын автомашины уралдааны зохион байгуулах комиссын хуралд оролцоод, дараа нь УИХ-ын хэд хэдэн гишүүний өрөөнд зочлоод, гарсан тэрбээр Засгийн газрын хуралдааны танхимын үүдний дэргэдэх "гол гонхон"-оос доош унасан гэдгийг тухайн үед хэргийн газарт ажилласан хууль сахиулагчид тогтоосон юм.

Хуулийн байгууллагынхан болон цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд тэдний дунд УИХ-ын нэг бус гишүүн тайлбар өгсөн байна. Ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр гадны нөлөөгүй, золгүйгээр амиа алдсан болохыг эцсийн байдлаар тогтоожээ.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө