Галт тэрэг, автомашин мөргөлдөж хоёр хүний амь нас хохирлоо

Галт тэрэг, автомашин мөргөлдөж хоёр хүний амь нас хохирлоо

Өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд вагон машин мөргөлдсөн байна гэсэн мэдээллийг авч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгажээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р  гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө