ФОТО: “Аравт” морин цэргийн уралдаан ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ФОТО: “Аравт” морин цэргийн уралдаан ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар “Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ дэлхийн 10 оронд зохион байгуулагдсан. Тус наадмын шинэ төрөл “Аравт” морин цэргийн уралдаан Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр нээлтээ хийлээ.

“Аравт” морин цэргийн уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцож байна. 

Нээлтийн ёслолд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон Батлан хамгаалахын атташе, оролцогч орнуудын баг тамирчин, хамтран ажиглагч байгууллагын төлөөлөл оролцсон. Уралдаанд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байна.

ФОТО ЭХ СУРВАЛЖ: "Аравт" фейсбүүк хуудас 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө