"Салхит"-ын ордод холбоотой 10 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр дахин ханджээ

"Салхит"-ын ордод холбоотой 10 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр дахин ханджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зургадугаар сарын 27-ний өдөр хуралдаж Ерөнхийлөгч зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Учир нь Салхитын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрөл, лиценз эзэмшигч нарын нэр шилжүүлэх шүүхийн маргаанд холбогдон их хэмжээний авлига авсан нь тогтоогдож найман шүүгчийн баримтыг АТГ-аас баримтжуулсан байдаг. Мөн АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн долоон шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн.

-10 ШҮҮГЧ САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГЭЭС АВЛИГА АВСАН-

Харин Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлига авсан шүүгч нар дахин ил болж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.

Тодруулбал, тус орд газрын тусгай зөвшөөрөл, лиценкийн нэр шилжүүлэх гурван шатны шүүх хуралдааны үеэр авлига авсан нэр бүхий арван шүүгчийн нэр нотлох баримтын хамтаар ҮАБЗ-д хүргэгдээд байгаа аж.

Ийнхүү удахгүй дахин арван шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэний дараа авлига авсан хэргийг нь АТГ-аас хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхлэх юм байна.

Түүнчлэн өмнө нь Нийслэлийн прокурорын газрын хяналтанд дор 40 гаруй шүүгчийг бүрэн эрхээс түтгэлзүүлж шалгах хүсэлтийг АТГ-аас гаргаад байгаа тухай мэдээлэл олон нийтэд хүрч байсан билээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө