“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл дуусчээ

 “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл дуусчээ

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагаа дууслаа. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэлсэн. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж наймдугаар сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт дууссан юм.

Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Дашрамд дуулгахад, Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд цахимаар хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдийн бичиг баримтын бүрдлийг НОСК хүлээн авч, шаардлага хангасан иргэдийн бичиг баримтыг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулсан түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг Сонгон шалгаруулах комисст шилжүүлнэ. Сонгон шалгаруулах комиссоос эдгээр орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийг “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулах юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө