Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа

Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа

“Авьяаслаг Австраличууд” шоунд Монгол улсын иргэн Б.Баттулга өөрийн үзүүлбэрээ амжилттай толилуулж дараагийн шатанд шалгарлаа.

Тэрээр АНУ-ын Лас Вегас хотноо байрлах “Механик цирк” компанид циркчинээр ажилладаг бөгөөд энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлж, мөн гуалин модноос дүүжилсэн савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж буй үзүүлбэрийг олонд толилуулсан юм.

Түүний энэхүү үзүүлбэрийг үзэж сонирхсон тус шоуны шүүгч, дуучин Николь Николь Шерзингер “Би өөрийгөө байж болох бүхий л гайхалтай үзүүлбэрийг үзсэн гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Энэ бол миний анх удаа харсан хүн дээрх “морин тойруулга” байлаа. Чамд өгөх анхны “Тийм” гэсэн саналыг би эргэлзэх зүйлгүй өгье” гэсэн юм.