ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Ч.Ичинхорлоогийн мэдээллийг задруулсан" гэх асуудлаар ажилчдаа дуудан уулзаж байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Ч.Ичинхорлоогийн мэдээллийг задруулсан" гэх асуудлаар ажилчдаа дуудан уулзаж байна

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн хөтлөгч Ч.Ичинхорлоо /2021.03.28/ аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-ийн "улаан бүс"-рүү өнгөрсөн сарын 28-ны өдөр орсон ч нэг хоноод эмнэлгийн орчин нөхцлийг голж гэртээ шууд гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн.

ХӨСҮТ-ийн "улаан бүс" буюу халдварын өндөр эрсдэлтэй орчин руу нэвтэрсэн хэн ч тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл Ч.Ичинхорлоо "хэл, ам" хийж байгаад гэртээ шууд тусгаарлагдсан нь Гамшгийн үед мөрдөх хууль болон халдварт өвчинтэй тэмцэх Улсын онцгой комисс, Засгийн газрын журам, дүрмийг зөрчсөн үйлдэл юм. 

Гэтэл Шадар сайд С.Амарсайхан болон эхнэр Ч.Ичинхорлоо нь уг үйлдэлдээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийн оронд мэдээлэл задруулсан ажилтныг олж, хариуцлага тооцох үүргийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрд даалгасан байж болзошгүй байна. 

Учир нь Л.Баттөр ажилчдаа нэг, нэгээр нь дуудаж уулзан "Мэдээллийг гадагш мэдээлсэн үү" хэмээн асууж байгаа аж. Мөн "улаан бүс"-д ажиллаж буй ажилчид руугаа видео дуудлага хийн ярьсан гэх мэдээлэл байна. Ямартай ч дээрх мэдээллийн мөрөөр яг одоо ХӨСҮТ-д бужигнаан болж буй аж.