Шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Хурц, Г.Эрдэнэбатыг гэрээс нь ШШГЕГ-ын алба хаагчид авч явжээ

Шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Хурц, Г.Эрдэнэбатыг гэрээс нь ШШГЕГ-ын алба хаагчид авч явжээ

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд  С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон байдаг.

Харин өчигдөр /2021.03.31/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1,6 жил, УЕП-ийн орлогч Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ялыг тус тус оноосон байдаг. 

Тэгвэл УДШ-ийн хуралд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүс цахимаар оролцсон байна. Улмаар шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид гэрээс нь очин авч, хорих анги руу хүргэжээ.