С.Одонтуяа гишүүн Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт гаргажээ

С.Одонтуяа гишүүн Г.Батхүү агсны асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сард  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны талаар мэдэгдэл хийж, түүний амиа алдсан хэргийг баттай шалгаж, нэг мөр мухарлан шийдвэрлэхийг Цагдаагийн газар, холбогдох хууль хяналтын байгууллагуудаас шаардсан юм.

Тэгвэл С.Одонтуяа гишүүн дахин энэ асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагатай тухай саналаа УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт хүргүүлжээ. Тэрээр тус хүсэлтдээ “УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харъяа Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ хэмээн заасан байдаг. Тиймээс Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга та бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах талаарх саналаа танилцуулж, шийдвэрлүүлж, өгнө үү” хэмээжээ.