Э.Бат-Үүл хоригдож буй Да.Ганболд, С.Баяр нарыг эргэжээ

Э.Бат-Үүл хоригдож буй Да.Ганболд, С.Баяр нарыг эргэжээ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хорих ангид хоригдож буй С.Баяр, Да.Ганболд нарыг эргэж очсон талаараа жиргэжээ. 

Тэрбээр жиргээндээ “Тэд улс төрийн хилс хэргээр ял эдэлж буй” гэж бичжээ. Түүнийг уулзахад С.Баяр, Да.Ганболд нар “Бид яах вэ. Дэлхийд шинэ хүйтэн дайн эхэлж буй энэ ноцтой цаг үед улс төрчид ухаанаа олохгүй, эх орноо эрсдэлд оруулчих вий дээ” гэж ярьсан байна.