Үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн алба хаагчид 100 сая төгрөг олгохоор боллоо

Үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн алба хаагчид 100 сая төгрөг олгохоор боллоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтааж яваад гүн түлэгдсэн алба хаагч Э.Үнэнбатад Засгийн газраас 100 сая төгрөг олгох шийдвэр гарсан байна. Мөн долоодугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврахаар ороод амиа алдсан аврагчийн ар гэрт ч 100 сая төгрөг олгох аж.

Хэргийг эргэн сануулбал, Э.Үнэнбат нь Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдсэнээс хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэрбээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсанаас хойш улсаас ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй тул ар гэр нь мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж эрэн, төр засгаас хариуцлага нэхсэн юм.

Харин Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай нь амьдралаа дээшлүүлэхээр тус газарт алба хаагчаар томилогдож очсон гэх. Гэвч очоод удаагүй байхдаа амиа хорлохоор гол руу орсон иргэнийг авран хамгаалах гэж байгаад алтан амиа алдсан байдаг.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө