Н.Цэлмүүн: Нулимс дуслах биш урсаж байна

Н.Цэлмүүн: Нулимс дуслах биш урсаж байна

Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.

Тэгвэл тэрээр өнөөдөр суллагдаж байна. Н.Номтойбаяр энэ тухайгаа “Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” гэсэн юм. 

Тэгвэл түүний дүү Н.Цэлмүүн “Нулимс дуслах биш урсаж байна. Баярлах, гомдох, зэвүүн хүрэх нэг дор мэдрэгдэх үе. Хилс хэргээр суусан ах минь аавдаа үнсүүлэх мөч” хэмээжээ.