ВИДЕО: Сайд асан Д.Сарангэрэлийн  ХӨСҮТ-д өгсөн нь гемодиализын аппарат эвдэрхий байжээ

ВИДЕО: Сайд асан Д.Сарангэрэлийн  ХӨСҮТ-д өгсөн нь гемодиализын аппарат эвдэрхий байжээ

Энэ сарын 30-ны өдөр /2021.03.30/ буюу дэлхийн эмч нарын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ ажилласан. Энэ үеэр тус эмнэлгийн ажилчид тулгамдсан асуудлаа хэлж шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тодруулбал, ХӨСҮТ-ийн гемодиализын хоёр аппаратын нэг нь эвдрээд ажилладаггүй тул дахин шинэ аппарат авч өгнө үү гэсэн. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, ХӨСҮТ ачаалалтай ажиллаж байна. Түүнээс гадна олон эрхтэний дутмагшилтай хавсарсан хүнд өвчтэй хүмүүс голчлон ХӨСҮТ-д ирж эмчлүүлж буй бөгөөд гемодиалазын аппарат нэн шаардлагатай байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тэдний саналыг хүлээн авч шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэнээс гадна эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбумын дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн юм.

ВИДЕО ҮЗЭХ:

Тэгвэл гемодиализын дээрх хоёр аппаратын нэг нь ХӨСҮТ-д ирэхдээ л ажилладаггүй, эвдэрхий байсан байна. Тус аппаратуудыг 2020 онд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ХӨСҮТ-д гурван ширхэг зөөврийн эхо аппарат, дижитал рентгенийн хамт хүлээлгэн өгсөн юм. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Гэтэл гемодиализын хоёр аппаратын нэг нь ажиллахгүй өдийг хүргэжээ.. ХӨСҮТ-ийн ажилчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдох үеэрээ “Д.Сарангэрэл сайд эвдэрхий аппарат өгсөн гэж хэлээгүй ч ажиллахгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэж учирлажээ.

Тайлбар: Сайд асан Д.Сарангэрэлийн өгсөн гемодиализын аппарат

Гол асуудал нь огт ажилладаггүй, эвдэрхий аппаратыг өгсөнд байгаа юм. Тус аппаратыг ямар шугамаар хаанаас худалдан авсан эсвэл тусламжаар хүлээн авсан эсэх аль шатандаа алдаа гарсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд ямартай ХӨСҮТ-д ирэхдээ л ажилладаггүй байсан гэж тус эмнэлгийн ажилчид хэлж байна.  Бид энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч н.Ундрахтай холбогдож тодруулахад “Гемодиализийн хоёр аппаратны нэг нь эхнээсээ ажилладаггүй байсан. Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзаад шинэчилж өгөхийг хүссэн. Шийдвэрлэнэ гэсэн” гэлээ.

Хэрвээ эвдэрхий аппаратыг өндөр үнээр худалдан авч ХӨСҮТ-д өгсөн бол энд хариуцлагын асуудал яригдах ёстой. Мөн яагаад эвдэрхий гэдгийг мэдээгүй вэ, мэдсэн ч хууран мэхлэлт хийж ХӨСҮТ-ийнхэнд өгсөн үү гэх мэт асуудал сөхөгдөх юм.