Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр/2021.04.02/ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхаарууллаа.

Тодруулбал тэрбээр “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү” гэв.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдол, мэдээллийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнөөгийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үеэс салбарын төрийн бус байгууллагынхан хууль сахиулах байгууллагад удаа дараа хүргэсэн ч төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрсөн байдаг.

ҮЗЭХ: