Ховд аймагт дөрвөн хүнээс коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 33 болов

Ховд аймагт дөрвөн хүнээс коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 33 болов

2021 оны 04 дүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар Ховд аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 33 болжээ. Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнээс коронавирус илэрсэн байна.

Батлагдсан тохиолдлын ихэнх нь 52, 62, 72 айлын орон сууц болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс илэрчээ. Ойрын хавьтлуудыг олж тогтоохоор аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн бусад байгууллага чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 83 иргэн тусгаарлан ажиглах байранд, 393 иргэн гэрийн тусгаарлалтад байна.