Шуурхай штабын даргаар томилогдоод 26 хоносон Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлжээ

Шуурхай штабын даргаар томилогдоод 26 хоносон Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлжээ

Шуурхай штабын даргаар томилогдоод 26 хоносон Ж.Чүлтэмсүрэнг өчигдөр /2021.04.01/ үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилжээ. 

Түүний өмнө ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Шуурхай штабыг ахалж ажиллаж байсан юм. Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлсөн шалтгаан тодорхой бус бөгөөд Улсын онцгой комиссын ажилчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилалд амраахдаа халдвартай мөртлөө шинжилгээний бичиггүй ажилтныг явуулж бусдыг эрсдэлд оруулсан гэх үндэслэлээр чөлөөлсөн байх магадлалтай байна. 

Мөн тэрбээр өнгөрсөн сарын 24-ны өдөр /2021.03.24/ Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн иргэнээр ирсэн хамаатнаа тусгаарлалтад оруулалгүйгээр хөдөө, орон нутаг руу явуулж ажлын хариуцлага алдсан гэх мэдээлэл бий.

Өчигдөр тэрбээр Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоогийн үйлдлийн талаар "Улаан бүс рүү нэвтэрсэн иргэн шууд гэртээ гарч болохгүй" гэсэн утгатай ярилцлагыг хэвлэлд өгсөн билээ. 




“BONUS BOOST” BSB-д

20 минутын өмнө