Дарханд амны нэг удаагийн хаалтад шинжилгээ хийж эхэлжээ

Дарханд амны нэг удаагийн хаалтад шинжилгээ хийж эхэлжээ

Сүүлийн үед цахим орчинд амны хаалттай холбоотой санал, гомдол их гарах болсон. Тодруулбал, амны нэг удаагийн хааалтаас хар хорхой гарч байна гэх шүүмжлэлийг иргэд өрнүүлж эхэлсэн билээ. Тиймээс өчигдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал Мэргэжлийн хяналтын газарт амны хаалтны чанар стандартад шинжилгээ хийх үүрэг өгч, холбогдох ажлыг эхлүүлжээ. 

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газрын хяналтын байцаагчид Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 57 эмийн сангаас түүвэрчлэн амны хаалтны дээжийг авч лабораторид шинжилгээ хийхээр ажиллаж байна.

Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.