Хилийн чинадад амиа алдсан хоёр иргэний шарилыг эх оронд нь авчрахаар болжээ

Хилийн чинадад амиа алдсан хоёр иргэний шарилыг эх оронд нь авчрахаар болжээ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр /2021.04.01/ болжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг хилийн чанадад нас барсан хоёр иргэний шарилыг эх оронд нь авчрах, төлбөрийн чадваргүй гурван иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 66 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, 54,200,050 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг аж.