Хулгайн замаар явж байсан иргэдийг илрүүлэн, албадан саатуулжээ

Хулгайн замаар явж байсан иргэдийг илрүүлэн, албадан саатуулжээ

Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдийг 10 хоногийн хугацаатай албадан саатууллаа.

Тухайлбал, гуравдугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн Д, Улаанбаатар хотын харьяат О нар PCR шинжилгээ өгөхгүйгээр Хөлөнбуйр сумын постод ирснийг алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ. Гэтэл Сүхбаатар аймаг руу салбар замаар буюу баталгаат бус хулгайн замаар Газрын тосны 21-р талбайн Зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, БОЭТ-ийн Халдвартын тасагт албадан тусгаарлаад байна. Түүнчлэн дүрэм журам зөрчсөн энэхүү үйлдлийг шүүхэд шилжүүлснээр "Зөрчлийн тухай хууль"-ийн 5.13-ын а-д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдуулжээ.