Дэслэгч Д.Гялбуужамц байлдагч Б-ээс архины мөнгө нэхэж, зодсоноор аминд нь хүрчээ

Дэслэгч Д.Гялбуужамц байлдагч Б-ээс архины мөнгө нэхэж, зодсоноор аминд нь хүрчээ

Гуравдугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамцид зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл тус хэрэг архидан согтуурч, байлдагчдаас мөнгө нэхсэний улмаас гарсан байж болзошгүй байна. 

Тодруулбал, хэрэг гарах үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон цэргүүд марш тактикийн тэмцээнд бэлдэхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан байжээ. Ингээд хяналт шалгалт суларсан тус ангийн дэслэгч нар ангийнхаа байранд архидан согтуурчээ. 

Улмаар архинд хөлчүүрхсэн дэслэгч нар цэргүүдийг номхон зогсоож, айлган сүрдүүлж, зодож “Архины мөнгө хурдан гаргаж өг” хэмээн агсан тавьсан талаар эх сурвалж мэдээлжээ. Энэ үеэр  дэслэгч Д.Гялбуужамц талийгаач Б-г цэргүүдийн нүдэн дээр зодож, ухаан алдуулсан газарт унагааж, “Чи муу яг одоо хэн нэгэн рүү утастаж мөнгө авч өг. Би архи уумаар байна” хэмээн хашигарч байсан талаар ergelt.mn сайт мэдээлжээ.