ЭМЯ: 271 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж НЭГ иргэн нас барлаа

ЭМЯ: 271 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж НЭГ иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өчигдөр улсын хэмжээнд 17,537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа танилцуулав. 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 9,598 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Мөн коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгдлээ.Мтнгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 15 болоод байна. Үүнээс 11-ийг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байна. Одоогоор 1,987 хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,718
  • Хүндэвтэр-226
  • Хүнд-36
  • Маш хүнд-7 хүн байна.

Ү3ЭХ: