БНХАУ-аас худалдан авч буй эхний ээлжийн вакциныг хүлээн авав

БНХАУ-аас худалдан авч буй эхний ээлжийн вакциныг хүлээн авав

БНХАУ-аас худалдан авч буй эхний ээлжийн 300 мянган тун вакциныг өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд хүлээн авав.

Вакцин хүлээн авахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нар байв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ ”Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, арилжааны шугамаар вакцин нийлүүлэх зохицуулалтыг богино хугацаанд шуурхай нийлүүлж буй”-д талархал илэрхийллээ. Энэ удаа “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн 300 мянган тун “Вероселл” вакциныг Монгол Улсын Засгийн газар худалдан авч байгаа. Дараагийн ээлжинд худалдан авах вакциныг ойрын хугацаанд  нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.