Ховд аймагт халдварын тохиолд 46 болсны хоёр нь Улаанбаатараас очсон хүнс тээврийн жолооч байна гэв

Ховд аймагт халдварын тохиолд 46 болсны хоёр нь Улаанбаатараас очсон хүнс тээврийн жолооч байна гэв

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хүний тоо 13-аар нэмэгдэж, одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 46 болсон байна.  

Үүнээс хоёр иргэн нь Улаанбаатар хотоос Ховд аймагт хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолооч байгаа ажээ. Харин бусад тохиолдол нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтагч байна гэж албанаас мэдээллээ.