Баянхонгор аймагт хөдөлгөөн хязгаарлаж, ариутгал хийж байна

Баянхонгор аймагт хөдөлгөөн хязгаарлаж, ариутгал хийж байна

Баянхонгор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгийн Засаг даргын 2021 оны А/235 дугаартай захирамж гарч, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа ажээ.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас гудамж талбай, аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Мөн тус захирамжаар энэ сарын 3, 4-ний өдрүүдэд иргэдийн дунд "Эрсдэлийн үнэлгээ"-г түүвэрлэн авч, худалдаа, үйлчилгээний газруудын дотор болон гадна талд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа ажээ.