Дундговь, Хөвсгөл аймагт хоног дараалан газар хөдлөв

Дундговь, Хөвсгөл аймагт хоног дараалан газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 68 км зайд, өнөөдөр /2021.04.03/ 5:07 цагт 4.1 магнитуд газар хөдөлжээ.

Мөн өчигдөр /2021.04.02/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд 16:01 цагт 3.7 магнитуд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Өмнө нь, гуравдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд 8:01 цагт 5.5 магнитуд газар хөдөлсөн байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж байсан аж. Тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.