Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 8-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.

Салхи 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө