ХЭҮК: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд СБД-ийн цагдаа халдсан эсэхэд тайлбар авахаар МӨРДӨГЧИЙГ дуудан ирүүлнэ

ХЭҮК: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд СБД-ийн цагдаа халдсан эсэхэд тайлбар авахаар МӨРДӨГЧИЙГ дуудан ирүүлнэ

Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамцид зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Иймд энэхүү үйл явдлыг иргэн Г.Мөнхжаргал эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд цээж нүцгэн зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин түүний үйлдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс таслан зогсоосон билээ. 

Иймд энэхүү үйл явдалтай холбогдуулж, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос “Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан эсэх асуудлаар тайлбар авахаар дуудан ирүүлэх бичгийг СБД-ийн Цагдаагийн газарт явууллаа. Учир нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар Комиссын гишүүн гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах бүрэн эрхтэй байдаг.

Иймд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэн М-ийн үзэл бодлоо илэрхийлсэн ажиллагааг таслан зогсоосон асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хянаж байна.  Уг хэргийг шалгаж байгаа мөрдөгчөөс тайлбар авахаар дуудан ирүүлэх тухай албан бичгийг СБД-ийн Цагдаагийн газрын дарга ц/х Б.Даваазулд хүргүүллээ” гэж ХЭҮК-оос мэдээлжээ.