Орон нутагт халдвар тархаж эхэлсэн тул нийслэлд дайчлагдаж ирсэн эмч, ажилчдыг буцааж эхэлжээ

Орон нутагт халдвар тархаж эхэлсэн тул нийслэлд дайчлагдаж ирсэн эмч, ажилчдыг буцааж эхэлжээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болсон билээ.

Хуваарийн дагуу тус багууд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг сарын хугацаатайгаар Улаанбаатар хотод ажиллах байсан ч орон нутагт халдвар тархаж байгаа тул заримыг нь буцааж эхэлжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн багийг аймагт нь буцаагаад байгаа аж. Аймгуудын удирдлагуудын зүгээс ч хүний нөөц дутмаг байгаа тул ажилчдаа эргүүлэн татах хүсэлт гаргаж эхэлсэн байна.