ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 602 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 602 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 602 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр  улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 10,820 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдваруудын 514 нь Улаанбаатар хотод үлдсэн 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоог нарийвчилбал,

  • Хөвсгөл-3
  • Дархан-Уул-19
  • Ховд-11
  • Булган-4
  • Сэлэнгэ-4
  • Архангай-17
  • Баянхонгор-1
  • Төв-12
  • Хэнтий-1
  • Өвөрхангай-5 тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт халдвар авсан хүний тоо 5931 боллоо. Гэвч коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан 60 настай иргэн энджээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нас баралтын тоо 12 болж байна. 

ҮЗЭХ: