Б.Хурц нарт холбогдох хэргийн ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ хэвээр үлдээжээ

Б.Хурц нарт холбогдох хэргийн ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ хэвээр үлдээжээ

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хуралдаан 2019 долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Есөн шүүгдэгчийн нэг болох О.Бямбажавын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар "шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах" хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Гэвч тус хүсэлтийг Төв аймгийн бүх шүүгчдийн зөвөлгөөнөөр хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр наймдугаар сарын 12-ны шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцоно.

Шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөөний 09 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. Гэрчээр Б.Итгэлтөгс, ялтан Ц.Амгаланбаатар нар оролцох юм.