ТОДРУУЛГА: Э.Энхбатыг Германд эмчлүүлэх талаар ярилцаж байна

ТОДРУУЛГА: Э.Энхбатыг Германд эмчлүүлэх талаар ярилцаж байна

Улсын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулсны улмаас хүнд гэмтэл авч, өнөөдөр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад, “Э.Энхбатын даралт нь бууж, биеийн ерөнхий байдал нь тогтворжиж эхэлсэн. Түүний тархинд нь хаван үүссэн учир хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй байгаа гэсэн. Тиймээс унтуулаг, шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаа юм байна. Түүнийг Герман улс /ХБНГУ/-д эмчлүүлэх талаар ойр тойрныхон нь ярилцаж байна” гэсэн юм. Харин тус хэрэгт холбогдуулж, Н.Түвшинбаярыг өнгөрөгч шөнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан байна.