ВИДЕО: Тайваньд ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, 50 гаруй хүн амь үрэгджээ

ВИДЕО: Тайваньд ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, 50 гаруй хүн амь үрэгджээ

Өнгөрсөн бямба гарагт/2021.04.03/ Тайпэйгээс Тайтунг руу явж байсан 500 гаруй зорчигчтой галт тэрэг ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас 50 гаруй хүн нас барж, 200 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Энэ нь тус улсад сүүлийн 44 жил тохиогоогүй томоохон хэмжээний осол юм.

Ослын газар

Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар том оврын машин төмөр зам руу гулсаж, галт тэрэгний замыг хаажээ. Вагоны хяналтын бичлэгээс харахад галт тэрэгний жолооч хариу үйлдэл үзүүлэхэд ердөө 6,9 секундийн хугацаа байсан бөгөөд энэ нь тоормос гишгэхэд хангалтгүй хугацаа гэж үзэж байна.

Вагонд нийт 500 гаруй хүн зорчиж байсан бөгөөд ихэвчлэн аялахаар явж байсан хүмүүс байжээ. Ачааны машины жолооч 46 настай Лиг прокурорууд байцааж, батлан даалтад гаргасан боловч урьд нь ял шийтгүүлж байсныг нь харгалзаж цагдан хорьсон байна. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө бүх хариуцлагыг үүрэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.

Галт тэрэгний замд хаалт байсан бол ослын хохирол илүү бага байх байсан гэж иргэд үзэж, Тайванийн Зам тээврийн сайдын хариуцлагын асуудлыг хөндөж эхэлжээ. Улмаар Тээврийн сайд Лин Чиа ням гарагт огцрох өргөдлөө өгсөн байна.

Тэрбээр өөрийн цахим хаягтаа “Би иргэдээс ирэх бүх шүүмжлэлийг хүлээн авах болно. Бид хангалттай сайн ажилласангүй” гэжээ. Гэсэн ч Тайванийн  Засгийн газраас түүний огцрох өргөдлийг хүлээж авахгүй, мөрдөн байцаалт дуустал албан тушаалдаа байх ёстой гэж мэдэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор мэргэжлийн баг ажиллаж байгаа аж. 

ВИДЕО:

 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө