Халдвар авсан 73 настай БНХАУ-ын иргэн түргэний автомашинд нас баржээ

Халдвар авсан 73 настай БНХАУ-ын иргэн түргэний автомашинд нас баржээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр манай улсад эмчлүүлж байсан хятад иргэн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэн нь ХӨСҮТ-д ирээд нэг ч хонолгүй нас баржээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “тухайн 73 настай хятад иргэний биеийн байдал нэлээн хүндэрч, түргэний тэргээр эмнэлэгт ирэх замдаа нас барсан. Гадаадын иргэд коронавирус туссан бол яг л манай улсын иргэнтэй ижил байдлаар эмчлүүлж байгаа. Халдварын хүндрэх эрсдэл 60-аас дээш насныханд ихээр тохиолдож байгаа бөгөөд  архаг хууч өвчтэй бол уушгины хатгалгаа нь хүндэрч, амьсгалын дутагдалд орсноор олон эрхтний дутагдалд орж байна” гэж мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар монгол улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 12-т хүрээд байгаа юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө