УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар Э.Энхбатыг эргэж ээж, аавтай нь уулзжээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар Э.Энхбатыг эргэж ээж, аавтай нь уулзжээ

Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбат энэ сарын 02-ны өдөр /2021.04.02/ олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан гэж буй. Иймд шаардагдах эмчилгээ, хагалгааг хийсний дараа түүнийг Герман руу /ХБНГУ/ эмчилгээнд явуулах төлөвлөгөө ар, гэрийнхэнд нь байгаа аж. 

Э.Энхбат начны бие өчигдрөөс тогтворжиж, даралт нь хэвийн болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эргэж очиж ар, гэрийнхэнтэй нь уулзан шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Э.Энхбат начны ээж, аавд нь Гэмтлийн эмнэлгийн дэргэд байр түрээсэлж өгсөн байна. Учир нь Э.Энхбат начны ээж, аав Булган аймгаас ирээд Гэмтлийн эмнэлгийн гадна машиндаа байрлаж байжээ. Тус хоёр гишүүн нь Булганаас сонгогдсон юм.  Дашрамд, Э.Энхбат начны биед халдаж хүнд гэмтээсэн хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй бөгөөд өнгөрсөн шөнө 21.00 цагийн үед /2021.04.04/ Н.Түвшинбаярыг Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө