Т.Мөнхгэрэл: Энэ сарын 07-ны өдрөөс Замын-Үүд-Эрээний боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхлэхээр болсон /ВИДЕО/

Т.Мөнхгэрэл: Энэ сарын 07-ны өдрөөс Замын-Үүд-Эрээний боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхлэхээр болсон /ВИДЕО/

Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож экспорт, импорт тэг зогсолт хийгээд буй. Тодруулбал, Зам-Үүд-Эрээний боомтоор экспорт, импортын ачаа ачсан машинууд нэвтэрч чадахгүй нэг сар орчим дугаарлаж байгаа юм. Энэ нь аж, ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, иргэдийг бухимдлыг төрүүлж ихээхэн асуудал үүсгээд байна. 

Энэ талаар БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл тайлбар өгчээ. Тэрбээр "Гуравдугаар сарын 22-ны өдөр экспортын мах ачсан манай улсын тээврийн хэрэгсэл Эрээний гаалийн хашаанд шатсан. Үүнээс үүдэн гаалийн хашааг цэгцлэх ажлыг Эрээний талаас хийх явцад Монгол улсад цар тахлын нөхцөл, байдал хүндэрсэн. Энэ мэт шалтгааны улмаас Монгол улсаас Эрээн рүү гарах тээврийн хэрэгслийг БНХАУ-ын талаас түр зогсоогоод байна. Энэ хугацаанд гаалийн хашааны эмх, цэгцтэй байдлыг хангах, халдвар хамгааллын аюулгүй байдлыг бий болгох ажлыг аль, аль тал нь хийсэн. Замын -Үүдэд халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Эрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гаалийн хашаанд ажилладаг 8000 орчим хятад ажилтанг энэ сарын 06-ны өдөр /2021.04.05/ вакцинжуулж дуусаад 07-ны өдрөөс манай жолооч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болсон.

Энэ сарын 07-ны өдрөөс ариутгал, халдваргүйтлийг хийгээд манай талын 20-30 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар оруулахаар ярилцаж байна. Амжилттай болбол тээврийн хэрэгслийн тоог бага, багаар нэмнэ. Хамгийн гол нь Замын-Үүдэд халдвар гарахгүй байх ёстой. 

Тиймээс Дорноговь аймаг, Замын-Үүд сум халдвар хамгааллын ажлыг сайтар хийж, цар тахалтай тэмцэж буй ажлаа хоёр талд солилцохоор болсон. Өнөөдрөөс мэдээлэл солилцох сувгаараа солилцож эхэллээ" гэсэн юм. 

ҮЗЭХ: