Халдварын голомт болж байсан БНХАУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн 32 тохиолдол бүртгэгджээ

Халдварын голомт болж байсан БНХАУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн 32 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д 24 цагийн хугацаанд шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо мэдэгдэхүйц буурч байна. Өнгөрсөн хоёр болон гуравдугаар сарын халдварын тоон мэдээллийг харвал өдөрт хамгийн ихдээ 19, хамгийн багадаа 4 тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр сар халдвар авсан иргэдийн тоо 4-19-ийн хооронд хэлбэлзсэн гэсэн үг юм.

Тэгвэл сүүлийн үеийн мэдээллийг харвал,

2021 оны 4-р сарын 1-Тус улсад коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс нь 10 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Уг өдөр нас баралт бүртгэгдээгүй.

2021 оны 4-р сарын 2-Уг өдөр шинээр 9 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тав нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд мөн нас баралт бүртгэгдээгүй. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд/2021.04.04/ шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн талаар "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Шинээр илрэх халдварын тоо огцом буурч буй нь тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон вакцинжуулалттай холбоотой. Он гарсаар өдөр нэг сая гаруй хүнийг дархлаажуулж байсан бол одоогийн байдлаар өдөрт дунджаар таван сая тун вакцин хийж байна.  

Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв энэ сарын эхээр вакцинжуулалтын зорилтот түвшинг дээшлүүлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын эцэс гэхэд 560 сая хүн нийт хүн амын 40 хувийг дархлаажуулах зорилт тавьж байна. Энэ нь Хятад улс ойрын гурван сарын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений дэвшүүлсэн зорилтоос хоёр дахин их буюу 460 сая тун вакцинаар иргэдийг дархлаажуулах шаардлагатай гэсэн үг юм.

Эх сурвалж: Japantimes