Туркийн элчин сайдын гэргийн гар утсыг хулгайлсан этгээдийг баривчилжээ

Туркийн элчин сайдын гэргийн гар утсыг хулгайлсан этгээдийг баривчилжээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий 2021 оны 03 дугаар сарын 31-нийөдөр 18.00 цаг орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Гурван гал” худалдааны төвийн гадаа явж байхдаа Iphone маркийн гар утсаа алдаж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн аж.

Уг хэргийг урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай “М”, 28 настай “З” нар үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст явуулж байна.

Сэжигтэн