Хагас тэрбум гаруй фейсбүүк хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын вэбсайтад байршсан байжээ

Хагас тэрбум гаруй фейсбүүк хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын вэбсайтад байршсан байжээ

АНУ-ын цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд хагас тэрбум гаруй фейсбүүк хэрэглэгчийн нэр, гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээлэл хакеруудын ашигладаг вэбсайтад нийтлэгдсэн талаар ням гарагт/2021.04.04/ мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-д 32 сая гаруй, Их Британид 11 сая, Энэтхэгт 6 сая хүний хувийн мэдээлэл бүхий бүртгэл уг вэбсайтад байршсан байгаа юм байна. Мөн зарим хүний бүтэн  нэр, төрсөн он сар өдөр, имейл хаяг, ажлын газрын хаяг гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл багтжээ.

Өмнө нь 2019 онд фейсбүүк компаниас энэ төрлийн мэдээллийг сэрэмжлүүлэг байдлаар нийтэд дэлгэж байв. Үүний дараа фейсбүүк болон инстаграм хоёулаа утасны дугаараар тухайн хүний хаягийг олдог функцийг идэвхгүй болгож байжээ.  

Эх сурвалж: Businessinsider