М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах цахим их хурал энэ сарын 07-ны өдөр зарлагджээ

М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах цахим их хурал энэ сарын 07-ны өдөр зарлагджээ

АН хоёр дарга, хоёр тамгатай болоод буй. Улмаар саяхан намын даргаа тодруулах цахим болон цаасан сонгуулийг хийж дууссан. Ингээд цахим сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан бол, цаасан сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ. 

Харин өнгөрөгч бямба гарагт Ц.Туваан тэргүүтэй хүмүүс АН-ын ээлжит бус их хурлыг хийж, О.Цогтгэрэлийг тус намын даргад батламжилсан. Тэгвэл тэд энэ долоо хоногт Улсын Дээд шүүхэд АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэхээр хандах ажээ. Харин цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах тус намын цахим их хурал энэ сарын 07-ны өдөр буюу ирэх Лхагва гарагт болох ажээ.