Хувийн эмнэлгүүдээс ганц  “Интермед” коронавирусийн эсрэг вакцин хийж байна гэв

Хувийн эмнэлгүүдээс ганц  “Интермед” коронавирусийн эсрэг вакцин хийж байна гэв

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 376373 иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна. Тодруулбал,

  • нийслэлд 346,743 иргэн
  • орон нутагт 29630 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Өнөөдрөөс 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхэлж буй. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа бөгөөд цаашид хоёр дахин нэмэгдүүлж 80-д хүргэхээр болсон. Түүнчлэн иргэдийн дунд хувийн эмнэлгүүд коронавирусийн вакцин хийж эхэлсэн талаарх мэдээлэл байна.

Монголд өнөөдрийн байдлаар ганц “Интермед” эмнэлэг вакцин хийж байгаа юм. Тодруулбал, “Монгол эм импекс концерн” компанийн оруулж ирсэн ОХУ-ын “Спутник V” вакциныг хийж байна гэдгийг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.