Салаан даргадаа зодуулж нас барсан цэргийн асуудлаар маргааш нээлттэй хуралдаан зохион байгуулна

Салаан даргадаа зодуулж нас барсан цэргийн асуудлаар маргааш нээлттэй хуралдаан зохион байгуулна

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл уг хэргийг тойрсон асуудлаар маргааш /2021.04.06/14.30 цагт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн тветтер хуудаснаа мэдээлжээ.