Цэцийн гишүүн Д.Солонгын оронд томилогдох хүний СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ зарлажээ

Цэцийн гишүүн Д.Солонгын оронд томилогдох хүний СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ зарлажээ

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурав, гурваар нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Улсын дээд шүүх санал болгосноор парламентаар томилдог. Тэгвэл УДШ-ээс санал болгосноор томилогдсон цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дараагийн хүмүүсийг сонгох шалгаруулалтаа тус шүүхээс эхлүүлсэн.

Харин тус хоёр гишүүний оронд томилогдох сонгон шалгаруулалтад 18 хүн материалаа ирүүлснээс Ж.Эрдэнэбулган шаардлага хангаж байна гэж үзэн УИХ-д өргөн мэдүүлж Ш.Цогтоогийн оронд цэцийн гишүүнээр томилуулсан. 

Харин энэхүү томилгоонд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа юм. Тэгвэл Д.Солонгын оронд цэцийн гишүүнээр томилогдох хүний сонгон шалгаруулалтыг УДШ-ээс зарлаж материалыг нь хүлээж авч эхэлсэн байна. Нэр дэвшигчдийн хүсэлтийг энэ сарын 12 ны өдөр буюу ирэх даваа гаргийн 17:30 цаг хүртэл хүлээн авах бөгөөд УДШ-ийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг УИХ-д уламжлах ажээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө