Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил 69 хувьтай байна

Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил 69 хувьтай байна

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна.

Шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.60%-тай байна.

Баянзүрхийн гүүрийг Монголд  анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөр-бетон хийцээр барьж байгаа юм. Энэхүү гүүрийг барьснаар авто замын хөдөлгөөний ачааллыг  бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой. 

Шинэ гүүр нь дугуйн болон явган хүний замтай байх аж.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө