Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Дэлхийн монголчууд” холбоо байгуулжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Дэлхийн монголчууд” холбоо байгуулжээ

Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд болон эх орондоо байгаа монгол иргэд “Дэлхийн монголчууд холбоо” хэмээх байгууллагыг байгуулсан байна.

Тус холбоог Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  удирдаж, төлөөлөх ажээ. Дэлхийн монголчууд холбооны эрхэм зорилго нь “Монголчуудын эв нэгдэл, монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийн эрхэмлэн дээдлэх, бахархал, соёл  уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, эх орноо гэх иргэний сэтгэл зүтгэлийн гал голомт, эвийн гэр байх “Монгол” гэх нэрийг өндөрт өргөх, дэлхийн монголчуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” хэмээн заажээ.