Дорнод аймагт хулгайн замаар очсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Дорнод аймагт хулгайн замаар очсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Энэ сарын 4-нд Дорнод аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комиссоос  мэдээлсэн.

Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан юм. Тэгвэл тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, Дорнод аймаг ногоон бүс хэвээр болжээ.

Дээрх иргэд нь дөрвүүлээ, хоёр автомашинтайгаар хулгайн замаар зорчсон бөгөөд халдвар голомтолсон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ШТС-аар үйлчлүүлж, Дорнод аймгийн гурван сумаар зорчсон тул эрсдэлтэй гэж үзэн яаралтай тусгаарлаж арга хэмжээ авсан гэв. Ачааны машинтай хоёр иргэн нь хяналтынханд саатуулагдахаас өмнө буцсан байжээ.  Баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсантай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, Дорнод аймаг ногоон бүс болсныг мэдэгдэв. Тиймээс бизнесийн бүх үйл ажиллагаа өмнөх горимоор хэвийн үргэлжилнэ. Харин сургууль, цэцэрлэгийг хэрхэн хичээллүүлэх асуудлыг маргаашийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.